Dark Light
Нийгэм | 2024-09-15

Гибралтарын хоолойд алуурчин халимууд онгоц мөргөж живүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газар дундын тэнгист орох болон гарах үүд болдог Гибралтарын хоолойд алуурчин халимууд аялж яваа онгоцнууд руу дайрч, хачирхалтай авир гаргах болжээ.

Алуурчин халимуудын хамгийн сүүлд халдсан онгоц живсэн байна. Испанийн тэнгисийн аврах алба даваа гарагт /2024.05.13/ мэдээлснээр Гибралтарын хоолойн Мароккогийн эзэмшил бүхий бүсэд аялж явсан хувийн онгоцыг хэсэг алуурчин халим живүүлсэн аж.

Тодруулбал 15 метр урттай Alboran Cognac нэртэй хоёр хүн сууж явсан онгоц руу ням гарагт /2024.05.12/ орон нутгийн цагаар 09:00 минутын орчим хэд хэдэн халджээ.

Зорчигчдод онгоцны их бие болон залуур нь цохигдож байгаа чимээ сонсогдсоны дараа ус нэвчиж эхэлсэн байна. Тэд аврах албанд энэ талаар мэдээлсний дараа онгоцтой ойролцоо явж байсан газрын тос тээвэрлэгч онгоц зорчигчдыг авран, Гибралтар руу хүргэж өгсөн юм.

“GTOA” нэртэй судалгааны бүлэг мэдээлснээр 2020 оны тавдугаар сард анх удаа алуурчин халим онгоц руу халдсан гэж бүртгэгдсэний дараа 700 гаруй ийм тохиолдол гарчээ.

Судлаачид юуны улмаас алуурчин халимууд ийм зан авир гаргаж байгааг хараахан тогтоогоогүй байгаа юм.

Одоогоор сониуч зан эсвэл гол идэш нь болох хөх туна загасыг агнахад нь өрсөлдөгч болж өгч магадгүй зүйл гэж бодсон учраас ингэж халдаж байж магадгүй гэх онолуудыг дэвшүүлжээ.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10