Dark Light
Нийгэм | 2024-09-16

Н.Мөнхбаяр, Э.Болор-Эрдэнийн хооронд ширүүн өрсөлдөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 15-нд Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн УАШТ-д нийтдээ 62 тамирчид элит, 17 хүртэлх нас, сонирхогчдын эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байв. Элит ангиллын тамирчид 5 км гүйж, 20 км дугуй жийж, 2,5 км гүйж аваргаа тодруулсан бол бусад тамирчид дээрх зайн талд нь хурд сорьсон юм.

Тэмцээний эрэгтэй элитийн уралдаанд марафон гүйлтийн ОУХМ Н.Мөнхбаяр (Хилийн цэргийн 0131-р анги), дугуйны шилдэг ОУХМ-уудын нэг Э.Болор-Эрдэнэ (Team Oggi) нарын хооронд маш сонирхолтой уралдаан өрнөж, биесээ удаа дараа гүйцэж түрүүлсний эцэст барианы шугамыг Мөнхбаяр 1 цаг 4 минут 39 секундээр түрүүлж давлаа. Э.Болор-Эрдэнэ түүнээс 1 минут 5 секунд хоцорч удаалсан бол “Road Mongolia” клубийн спортын мастер Э.Ижилмөрөн 1 цаг 9 минут 35 секундээр хүрэл медалийн болзол хангажээ.

Эмэгтэй элитийн уралдаанд “Road Mongolia” клубийн А.Оюун-Эрдэнэ, “Сэлэм загас”-ын Ц.Аяс, хөвгүүдийн уралдаанд “Сэлэм загас”-ын А.Амирлангуй, охидын уралдаанд “Цасан зам”-ын Н.Энхжин, “Сэлэм загас”-ын Б.Санчирмаа нар эхний байруудад шалгарлаа. Тэмцээнд төрөл бүрийн спортын ОУХМ цолтон 4, спортын мастер 12 оролцсон нь тамирчдын өрсөлдөөн ямар чанга болсныг нотолно. 

Дуатлоны УАШТ-ийг зохион байгуулахад “Монгол наадам” цогцолбор, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЭБО холдинг компани хамтран ажиллав.

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойг бүтэн жилийн туршид олон төрлийн тэмцээн, үйл ажиллагаагаар баялаг тэмдэглэж байгаа билээ. Өвлийн триатлоны анхдугаар УАШТ-ийг 2-р сард Улаанбаатарт, Зуны триатлоны УАШТ-ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 7-р сарын маш амжилттай зохион байгуулсан. Энэхүү Дуатлоны УАШТ-ий араас 11-р сард анх удаа танхимын триатлоны УАШ тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна. 

Зургийг Э.Харцага


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10