Dark Light
Нийгэм | 2024-09-16

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас таван "Хурандаа" цолтон төрлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалтын хэлтсийн дарга М.Бат-Эрдэнэ, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Н.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Эрдэнэбат, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга М.Батбаяр, “ШТН” ТӨААТҮГ-ын захирал Д.Батгэрэл нарт тус тус цэргийн “Хурандаа” цол олголоо.

Мөн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрсөн шинэхэн хурандаа цолтнуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10