Dark Light
Нийгэм | 2024-09-16

Тээвэрлэлтэд зарцуулах хугацаа, зардлыг бууруулах санал, зөвлөмж боловсруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн Хөгжлийн Банк болон Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгээс “ТА 6694 REG” техникийн туслалцааны  хөтөлбөрийн хүрээнд КАРЕК-ийн бүс дэх улс орнуудын чингэлэг тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа хийж байгаатай холбоотойгоор тус төслийн багийн удирдагч Макс Ии тэргүүтэй төлөөлөгч нарыг  2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын албан хаагч нар хүлээн авч,  уулзалт зохион байгууллаа.

Дээрх судалгааны баг нь  КАРЕК-ийн дөрөвдүгээр коридороор БНХАУ-ын Тяньжин боомтоос ачигдаж байгаа Монгол Улсад хүлээн авах чингэлгийн тээвэрлэлт, хөдөлгөөнийг судалж, тээвэрлэлтэд зарцуулах хугацаа, зардлыг бууруулах санал, зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10