Dark Light
Нийгэм | 2024-09-16

Ил задгай хог шатсаныг шуурхай ажиллаж унтраалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрны орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 16:12 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. 

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байрны В1 давхарт ил задгай хог шатаж байсныг 00:10 цаг ажиллаж бүрэн унтраасан байна. Утаажилтын бүсээс 28 том хүн, 5 хүүхдийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10