Dark Light
Нийгэм | 2024-09-17

Хулгайн гар утас хил нэвтрүүлэхийг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024.09.06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альфард маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, 1 ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар дээрх гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тэдгээрээс 5 утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна. 

Тодруулбал Альфард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрх гар утаснуудыг 1-2 ширхгээр нь тараан өгч,  гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдож байна. 

Мөн  2024.09.11-ээс 12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг  улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung  загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гар үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Уг хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа  алдаж хохирсон иргэд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10