Dark Light
Нийгэм | 2024-09-18

Энэ 7 хоногт 5 байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ. Тодруулбал,

Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж шинэчилж байна.  Тус авто замыг 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.

Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

"Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг 9 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10