Dark Light
Нийгэм | 2024-09-18

Б.Нарантуяа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билъярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлагад 16 тамирчин өрсөлдөж байна. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер билъярдын Дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй мөнгөн медалийн төлөө өрсөлдөх гэж байна. Б.Нарантуяа нь снукер билъярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10