Dark Light
Нийгэм | 2024-09-18

Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билъярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.

Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалагад 16 тамирчин өрсөлдөж байна.

Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер билъярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй өрсөлдөж, ялагдсанаар хүрэл медаль дээр буулаа. Б.Нарантуяа нь дэлхийн хүрэл медалиас гадна снукер билъярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр есдүгээр сарын 21-25-нд болох ДАШТ-д өрсөлдөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10