Dark Light
Нийгэм | 2024-09-19

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-нд  Тажикистаны Душанбе хотод эхэлнэ.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 58 орны 422 жүдоч мэдүүлгээ өгчээ. Монголоос эрэгтэй тав, эмэгтэй зургаан жинд 14 жүдоч оролцохоор удахгүй Душанбег зорих гэж байна.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын ААШТ-ий хүрэл медальт Ө.Жанцандорж, М.Тэргэлсар, 66 кг-д Б.Мөнгөнхуяг, 73 кг-д залуучуудын ААШТ-ий хүрэл медальт Ж.Энхтөр, 81 кг-д Н.Жангарай, +100 кг-д О.Гэрэлтбаяр нар зодоглоно. 90, -100 кг-ын жинд тамирчин илгээхгүй.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ж.Анударь, 52 кг-д залуучуудын ААШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа, өсвөрийн Азийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д О.Оюунчимэг, өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, 63 кг-д өсвөрийн ААШТ-ий мөнгөн медальт Д.Есүй, 70 кг-д насанд хүрэгчдийн ААШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д насанд хүрэгчдийн ААШТ-ий хүрэл медальт О.Хүслэн нар зодоглоно. Харин +78 кг-ын жинд тамирчин оролцуулахгүй байхаар болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10