Dark Light
Нийгэм | 2024-09-19

МҮБХ нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбоо Монгол бөхийн өргөөнд 2025 оны 01-р сараас эхлэн зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдаануудыг дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтыг өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизүүдийн дунд зарлаж байна. 

Тавигдах шаардлага: 

• Телевизийн дамжуулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл  нь спортын уралдаан  тэмцээнийг дамжуулах боломжтой байх,

• Дуу дүрсний өндөр нягтаршилтай шинэлэг техник  технологийг нэвтрүүлсэн, 

• Үндэсний бөхийн дамжуулалтыг нэг жилд 360 цагаас багагүй дамжуулах боломжтой, 

• Үндэсний бөхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, бусад контент хөтөлбөрүүд нь  нэг жилд 30 цагаас багагүй байх,  

• Үндэсний спортын бусад төрлүүдийн тэмцээн уралдаан, мэдээ мэдээллийг (нэмэлт нөхцөлөөр зөвшилцөх) дамжуулахад хамтрах боломжтой байх,

Бөхийн барилдааныг дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох  сонирхолтой телевизүүд  2024 оны 09-р сарын 25-ны өдрийн дотор МҮБХ-ны info@mnwf.mn цахим хаяг руу “Сонгон шалгаруулалтад оролцох” саналыг мэдэгдсэн албан тоотыг ирүүлнэ үү.  

Ажлын 7 хоногт багтаан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхогч байгууллагууд руу хүргүүлнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10