Dark Light
Нийгэм | 2024-09-19

НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа нутаг буцна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын шадар сайд С.Амарсайхан манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа дуусаж  нутаг буцаж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг өнөөдөр /2024.09.19/ хүлээн авч уулзлаа.  

Винод Ахужагийн Монголд ажилласан зургаан жилийн хугацаанд НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжиж, манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлт шинэчлэл, Тогтвортой хөгжлийг хангахад түлхэц болохуйц томоохон төсөл, хамтын ажиллагааг эхлүүлсэн. 

Монгол Улсын Засгийн газраас Хөдөөгийн хөгжилд онцгой ач холбогдол өгч, энэ салбарын 240 гаруй мянган айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлэхээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар  эхлүүлээд байгаа. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аливаа эрсдэлээс сэргийлэх, урьдчилан мэдээлэх системийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, Эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд цаашид ч НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх ажил их бий. 

Хэдийгээр ноён Винод Ахужа нутаг буцаж байгаа ч Стандартад суурилсан Гамшгийн эрсдэлийн стратеги болон Монгол Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах системийг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10