Dark Light
Нийгэм | 2024-09-19

Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. 45 дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм. 

Өнөөдөр тэмцээний долоо дахь өрөгт Монгол Улсын эрэгтэй баг Ливан улсын багийг 3:1-ээр хожиж, дараагийн өрөгт Панама улсын багтай өрсөлдөх бол манай улсын эмэгтэй шатарчид долоо дахь өрөгт ХБНГУ-ын багтай тэнцэж, найм дахь өрөгт Армен улсын багтай тоглохоор боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10