Dark Light
Нийгэм | 2024-09-19

“Гэр бүлийн хөгжлийн цогц төв”-ийн үйлчилгээний хувилбар зураглалыг хэлэлцэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Гэр бүлийн хөгжлийн цогц төв”-өөр дамжуулж гэр бүлд хүргэх үйлчилгээний хувилбар, зураглалыг гэр бүл судлаач, эрдэмтэд, багш нарт танилцуулж санал тусгах уулзалт зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт МУИС, ОУУБИС, ОТИС зэрэг их, дээд сургууль, “Хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал” ТББ, “Монголын ахмадын холбоо”, “Үнэт зүйлсийн боловсролын академи” гэр бүл судлал, сэтгэл зүйн төв, “Хөгжлийн хэлхээ” НҮТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, бие даасан судлаач нар оролцов.

Оролцогчид Гэр бүлийн хөгжлийн цогц төвийн үйлчилгээ, арга хэмжээний агуулга, зарчмыг тодорхойлох, аймаг, дүүргийн түвшинд үйлчилгээг шатлан ангилах нь зүйтэй зэрэг саналаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10