Dark Light
Нийгэм | 2024-09-20

Эрхүү хотод суух Ерөнхий консул Б.Ичинхорлоод патентыг нь гардуулж өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Б.Ичинхорлоод Консулын патентыг нь гардуулж өгөв.

Консулын патентыг гардуулах үеэр Консулын газрын захирал Б.Болд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд дэмжлэг үзүүлж ажиллах болон Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа монгол иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Бүгд Найрамдах Саха Улс (Якут), Красноярскийн хязгаар, Эрхүү болон Кемеров мужууд хамаарагддаг болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10