Dark Light
Нийгэм | 2024-09-20

М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Тэмүүлэн томилогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

М банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2024 оны 7-р сараас М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Тэмүүлэн томилогдлоо. 

Б.Тэмүүлэн нь бизнес, банк санхүүгийн салбарын арвин мэдлэг, туршлагатай бөгөөд М банкийг төслийн шатнаас нь эхлүүлэн өөрийн ур чадвар, мэдлэг, туршлагаа харамгүй зориулж Монголын анхны Необанкийг зах зээлд гаргаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд голлох хувь нэмэр оруулсан удирдагч юм.

М банк нээлтээ хийснээр Монголын банк санхүүгийн салбарын шинэ үеийн суурийг тавьж, дахин загварчлагдсан банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг салбарт очилгүйгээр, хүссэн газраасаа авах боломжийг бий болгосон. Бид байгуулагдаад удаагүй ч банкны үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна ногоон зээл гаргах зорилгоор IFC, Saison Investment олон улсын байгууллагаас санхүүжилт авч, Төлбөрийн картын мэдээллийг аюулгүй байдлын PCI-DSS стандартыг нэвтрүүлж, Виза болон ЮнионПэй олон улсын картуудаа гаргаж, М business апп-аа ч хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн 2 насны төрсөн өдрөөрөө Өндөр хүүний үзэгдлээр харилцагч нартаа бэлэг бариад амжсан. Цаашдаа харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжих Дассанаас өөр бүтээгдэхүүн үйлчилгээ, болон хөнгөлөлт урамшууллыг гаргасаар байх болно.

М банк


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00