Dark Light
Нийгэм | 2024-09-21

Нохойд хазуулсны улмаас нэг хүн хүнд бэртэж, 10 хүн хөнгөн гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэд гэрийн тэжээвэр амьтан буюу нохойгоо зориулалтын хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол Багануур дүүргийн хэмжээнд цөөнгүй гарсан байна. 

Тухайлбал Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2024 оны байдлаар нохойд хазуулсны улмаас нэг хүн хүнд гэмтэж, 10 хүн хөнгөн гэмтжээ. Иргэдийг гэмтээсэн уг осол нь ихэвчлэн гэрийн тэжээвэр нохойдоо хошуувч, хүзүүвч зүүгээгүйгээс болсон гэдгийг Багануур дүүргийн прокурорын газраас мэдээллээ. 

Түүнчлэн таны нохой хэн нэгний биед хөнгөн болон хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх үндэслэл болно. Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрийн тэжээвэр амьтан буюу нохойдоо зориулалтын хамгаалах хэрэгсэл хэрэглэж, хараа хяналттай байлгахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10