Dark Light
Нийгэм | 2024-09-23

Согтуурсан үедээ бусдыг зодож амь насыг нь хохироожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодож амь насыг нь хохироожээ. 

Тодруулбал Орхон аймгийн нутаг дэвсгэрт энэ оны тавдугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд ... дугаар тоотод оршин суух иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз М-г чанга чанга дугарлаа гэх шалтгаанаар маргалдаж, зодож амь насыг нь хохироосон байна. 

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн. 

Иймд та бүхнийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хоромхон зуурын уур бухимдлаа тэвчиж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10