Dark Light
Нийгэм | 2024-09-23

Перу улсад ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Перу улсын Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэнгээс баасан гарагт мэдээлснээр ой, хээрийн түймэрт нийт 2000 орчим га газар тариалангийн талбай өртжээ. Түүнчлэн гал түймрийн улмаас 18 иргэн амь насаа алдаж, 165 иргэн түлэгдэлтийн улмаас бэртэж, гэмтсэн байна.

Өргөн тархсан ой, хээрийн түймрийн улмаас Амазонас, Сан Мартин, Укаяли мужуудад өнгөрсөн лхагва гарагт тус улсын Засгийн газраас онц байдал зарласан. 

Перу улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь халуун орны ой модоор бүрхэгдсэн байдаг ба газар тариалангийн гарцыг сайжруулах зориулалтаар хуурай талбайг шатаах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн тус улсад ой, хэрийн түймэр ойр, ойрхон гарах болсон байна.  

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: Xianhu.news.cn


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10