Dark Light
Нийгэм | 2024-09-23

Намрын мод тарих ажил ирэх сарын 5-нд эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын мод тарих үйл ажиллагааг ирэх сарын 5-наас эхлүүлэхээр болжээ.

Эдгээр өдөрт төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд уг ажлыг зохион байгуулж болох бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгохыг Нийслэлийн байгаль орчны газраас уриаллаа.

Ойн газраас мэдээлснээр манай улс 2021 оноос хойш нийт 41.5 сая ширхэг мод тарьжээ. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж, ургуулсан байна. Мод тарих үндэсний өдртийн намрын үйл ажиллагаа 21 хоногийн турш үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10