Dark Light
Нийгэм | 2024-09-23

Ууган хороо улаан тугийн одонгоо ихэрлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөө жил Зэвсэгт хүчний 014 дүгээр анги түүхт 80 жилийн ойтойгоо золгож байна.

Тус анги 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, 1947 онд Монгол Улсын баруун хил хязгаараар довтолсон түрэмгийлэгчдийг бут цохиход 4 дүгээр морьт хорооны бүрэлдэхүүнд хүч хавсран байлдаж байсан баатарлаг түүхтэй.

Мөн эх орондоо “Мянганы зам”-ыг тавилцаж, мэдээллийн технологийн үр шимийг хот хөдөөд хүргэж, эдийн засгаа эрчимжүүлэх “хөгжлийн судас” болсон авто болон төмөр замын стратегийн бүтээн байгуулалтын ажилд  оролцож байсан гавьяатай.

Зэвсэгт хүчний ууган хороодын нэг Цэргийн гавьяаны улаан  тугийн одонт тус ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртээснийг өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10