Dark Light
Нийгэм | 2024-09-24

Япон улсын Нэгдсэн сургалтын төвийнхөн туршлага солилцохоор ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол, Япон улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд багшийн мэргэжил дээшлүүлэх, багш, удирдах ажилтны хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилготойгоор Боловсролын ерөнхий газар болон Япон улсын Шизуока мужийн Нэгдсэн сургалтын төвийн “Хамтран ажиллах ойлголцлын бичиг”-ийг 2024 онд үргэлжлүүлэн баталсан билээ. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Нэгдсэн сургалтын төвийн захирал Сүгияма Тадаши, Нэгдсэн сургалтын төвийн ерөнхий арын албаны дарга Ито Наоми нар нь 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд туршлага солилцохоор Монгол улсад хүрэлцэн ирээд байна. 

Тус өдрүүдэд Япон улсын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чиг хандлага, арга зүй, технологи, төрөлжсөн ахлах сургуулийн талаарх агуулгаар мэргэжилтнүүдэд сургалт хийх,  Нийслэлийн ерөнхий боловсролын 122, 63 дугаар сургууль болон Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиллаж зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах ажлыг зохион байгуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10