Dark Light
Нийгэм | 2024-09-24

Хяналтын сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам боловсруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2024.09.24/ боллоо.

Хуралдаанд тус ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, ажлын хэсгийн гишүүн Ж.Баярмаа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо. Энэхүү журмын төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар, төсвийн болон  ерөнхий хяналтын, нэр дэвшигчийн сонсголыг тус тус зохион байгуулах талаар заажээ. Мөн сонсголын товыг нийтэд мэдээлэх, сонсголд оролцогчдыг бүртгэх, мэдэгдэх, шинжээч, орчуулагч, дохионы хэлмэрчийг сонсголд оролцуулах, сонсголын тайлан, тэмдэглэл гаргах, архивлах зэрэг асуудлуудыг журмын төсөлд тусгасан байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг журмын төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, илүү тодруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Ажлын хэсгийн хуралдаан журмыг төслийг хэлэлцээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10