Dark Light
Нийгэм | 2024-09-25

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вьетнам улсын Шадар сайд Буй Тань Сөн-тэй уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн-тэй уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш Вьетнам Улстай энэ онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өнгөрсөн хугацаанд амжилттай өргөжин бэхжиж ирснийг онцолж байлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10