Dark Light
Нийгэм | 2024-09-25

Азербайжан улсын Сансрын агентлагтай санамж бичиг байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь Бүгд Найрамдах Азербайжан улсын Сансрын агентлагийн төлөөлөгч Ислам Исмайловыг хүлээн авч уулзан, Азеркосмос байгууллагатай харилцан ойлголцлын Санамж бичиг шинэчлэн байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Азеркосмос байгууллагаас Спот 6, Спот 7 хиймэл дагуулын зураг, бусад мэдээллийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, сансар судлалын салбарт хамтран ажиллах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, туршлага судлах зэрэг асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиролцов. 

Сансрын зургийг байр зүйн зураг зохиох, шинэчлэх, газрын мониторингийн үйл ажиллагаанд ашиглахаас гадна төрийн бусад байгууллагын үйл ажиллагаанд ашиглах боломжтой юм.

Азеркосмос байгууллага нь 40 см нарийвчлалтай зураг авах боломжтой хиймэл дагуулыг удахгүй хөөргөхөөр ажиллаж байгаа бөгөөд Спот 6, Спот 7 хиймэл дагуулын зургийг Азербайжан улсын Газар тариалан эрхлэх сангийн болон уул уурхайн хяналтад өргөнөөр ашиглуулдаг байна.

Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд Азербайжан улсын нэг төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10