Dark Light
Нийгэм | 2024-09-25

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 24   2024.09.26 / ПҮРЭВ ГАРАГ/ 

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 06.45-18.42

Барилдлага: Хотол чуулган 

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 9 сарын 26, Бархасбадь гараг. Билгийн тооллын 24, Өглөгт охин одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:45-18:42. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10