Dark Light
Нийгэм | 2024-09-26

Зөрчил үйлдсэн жолоочийг 100 мянган төгрөгөөр торголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16:31 цагт бичлэг нийтлэгдсэнийг цагдаагийн  байгууллагаас бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулав.

Цахим орчинд нийтлэгдсэн бичлэг дээрх зөрчил нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн дунд зам дээр үйлдэгдсэн байна.

Уг зөрчилд холбогдуулан тээврийн хэрэгслийн жолооч 42 настай, эмэгтэй О-г шалгаж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний биед гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон” гэх заалтаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа. 

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл.Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10