Dark Light
Нийгэм | 2024-09-26

“Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээ боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их сургуулиудад олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн “Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээг 9 дүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчид оролцож, гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл авав. Мөн сурагчид Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхов.

“Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээг цуврал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10