Dark Light
Нийгэм | 2024-09-27

Дэлхийн цомын боксын тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан дэлхийн цомын боксын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зургаан тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг жинд ОУХМ О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 71 кг жинд ОУХМ Б.Мишээлт нар алт, эрэгтэйчүүдийн  57 кг жинд ОУХМ Д.Ганболд, эмэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Э.Мичидмаа нар мөнгө,  эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.

Тус тэмцээнд 12 улсын 170 гаруй тамирчин оролцож, эмэгтэй таван жинд, эрэгтэй зургаан жинд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медалийн болзол хангасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10