Dark Light
Нийгэм | 2024-09-27

Монгол боксчид эх орондоо болсон Дэлхийн цомд тэргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсад сонирхогчдын боксын “Улаанбаатар-2024” Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-нд болов. “UG Arena” ордонд болсон тус тэмцээнд 12 орны нийт 170 ширэн бээлийтэн өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг (4 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль) тэргүүлж, Япон (4 алт, 1 мөнгөн медаль), БНХАУ (2 алт, 3 мөнгөн медаль)-ын баг удаалав. Дэлхийн цомын тэмцээн Ази тивд анх удаа болсон нь онцгой содон үйл явдал юм.

Монголын шилдэг ширэн бээлийтнүүдээс ДАШТ-ийн мөнгөн медальт Л.Алтанцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч О.Есүгэн нар өрсөлдөж, бүгд медалийн тавцанд гарав. Энэ тэмцээнийг залгуулаад АНУ-д аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-нд болох залуучуудын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10