Dark Light
Нийгэм | 2024-09-27

“Интерпол“-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг албадан авчирлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Т”-г энэ оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Дээрх этгээд нь 2022 оны 10 дугаар сард 1961 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан мансууруулах бодисыг хууль бусаар олж авч,  биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба БНТУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10