Dark Light
Нийгэм | 2024-09-27

106.8 сая зорчигч, 91.6 сая тонн ачаа тээвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 106.8 сая зорчигч, 91.6 сая тонн ачаа тээвэрлэлээ. 

Үүнээс автотээврээр 103.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.7 сая, төмөр замаар 1.4 сая зорчигч тээвэрлэсэн байна. 

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.2 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өсжээ. 

Харин автотээврээр 60.8 сая тонн ачаа, төмөр замаар 30.8 сая тонн, 7.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэлээ. 

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 25.1 хувиар өссөн. Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 12.8 хувиар өсжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10