Dark Light
Нийгэм | 2024-10-05

Б.Мянганбаяр алдрын танхимын гишүүн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батсүхийн Мянганбаяр АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотын Сэйнт Бэнэдикт'с Прэп сургуулийн алдрын танхимын гишүүнээр өргөмжлөгдлөө. 

Энэ үйл явдал нь Монголын чөлөөт бөхийн төлөөлөл спортын амжилтаараа АНУ-д Алдрын танхимд нэрээ бичүүлсэн  анхны тохиолдол юм. 

Б.Мянганбаяр нь одоогоос 20 жилийн өмнө Сэйнт Бэнэдикт'с  дунд сургуулийг дүүргэж, Миннесота мужийн Сэйнт Жонсын их сургуульд 100% тэтгэлгээр “Математик, бизнесийн удирдлага” мэргэжлээр 2011 онд бакалавр зэрэгтэй төгссөн юм. 

Тэрээр ийнхүү АНУ-д суурь болон дээд боловсрол эзэмшиж байхдаа чөлөөт бөхийн спортоо орхилгүй бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр NCAA буюу Америкийн Үндэсний их сургуулиудын тамирчдын холбооноос зохион байгуулдаг Америкийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан 3 түрүүлж, энэ амжилтаараа “All American” цол хүртэж байсан юм. 

“Алдрын танхим”-ын гишүүнээр өргөмжлөгдөх ёслолын үйл ажиллагаанд түүнийг дэмжиж ирсэн дотнын найзууд, багш дасгалжуулагчид, багийн гишүүдийн хамтаар оролцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10