Dark Light
Нийгэм | 2024-10-07

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, яндангийн цонолтоос үүдэлтэй байна. 

Гэр хорооллын айл өрхийн галлагаа ихсэж, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд 

- Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засах

- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх

- Халуун үнс нурмыг тагтай төмөр саванд хийж таглах

- Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгааны утасны хэвийн  ажиллагааг тогтмол шалгах 

- Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10