Dark Light
Нийгэм | 2024-10-07

УДЭТ-ын захирлаар Н.Наранбаатарыг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УДЭТ-ын захирал МУУГЗ Д.Цэрэнсамбуу гавьяаны амралтдаа гарч УДЭТ-ын дараагийн захирлаар МУУГЗ Н.Наранбаатар томилогдлоо. Өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас МУУГЗ Н.Наранбаатарыг УДЭТ-ын захирал болгох тушаалыг тус театрын тайзнаа уншиж танилцуулжээ.

Н.Наранбаатар нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажилладаг бөгөөд "Бооцоо", "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг уран бүтээлүүдийг найруулан үзэгч түмэндээ толилуулжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10