Dark Light
Нийгэм | 2024-10-07

Реппер Diddy-гийн ээж мэдэгдэл хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч ням гаригт буюу 10-р сарын 06-нд, бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон хоригдоод буй реппер Diddy-гийн ээж Janice Smalls Combs хүүгийнхээ хэргийн талаар мэдэгдэл хийжээ. 

Тэрээр мэдэгдэлдээ, “Би ээж хүний хувьд, хүүд маань тулгаад буй хэргүүдийн талаар туйлын харамсаж, шаналж байна. Хүү маань үнэн биш, харин хуурамчаар зохиосон түүхүүдээр шүүгдэж байгаад сэтгэл минь эмтэрч байна” хэмээн Us Weekly-д өөрийн хуульч Натли Ж.Фиггерээр дамжуулан хэлэв. 

Janice мөн цааш нь, “Хүүд маань гэм буруугүйгээ батлах боломж олгохгүйгээр дайрч буй олон нийтийн шүүлтийг харахад үгээр хэлэхийн аргагүй хүнд байна. Бусад хүмүүсийн адил хүү маань шүүхийн өдөр өөрийн түүхийг хуваалцаж, гэм зэмгүй болохоо батлах эрхтэй. Би хүүгээ төгс хүн гэж хэлэхгүй, учир нь тэр тийм биш. Бид бүгдийн л адил тэр алдаа гаргадаг байсан” гэжээ. 

Эх сурвалж: US Weekly


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10