Dark Light
Нийгэм | 2024-10-07

Улаанбаатарт 16 хэмийн дулаан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

08-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 07-ны 20 цагаас 10-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар +7…+12 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00