Dark Light
Нийгэм | 2024-10-08

Сингапурын Marina Bay Sands-т тоглох “Mongol Khan” жүжгийн тасалбараа Portal.mn-ээс аваарай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийд Монгол соёл урлагийг тодоор тамгалж байгаа “Монгол Хаан” жүжгийн баг амжилттай Английн Лондонд тоглоод ирсэн ба өнгөрөгч 8 сард Монголын үзэгчиддээ болон Монголд аялаж буй аялагчдад зориулан олон хэлийн орчуулгатайгаар амжилттай тоглоод байгаа билээ.

Харин уг жүжгийн баг хамт олон энэ удаад Сингапурын Marina Bay Sands-д “Mongol Khan” жүжгийг 10-р сарын 17-ноос 11-р сарын 3 хүртэл тоглохоор болж хэдийнээ бэлтгэлээ базаагаад байна. Тэдний хувьд энэ удаад гол дүрийн жүжигчдэд дэлхийн шилдэг жүжигчдийг урин тоглуулж байгаагаараа онцлогтой юм. 

Тэгвэл Монголоос Сингапурыг зорих гэж байгаа иргэд болон Сингапур дахь Монголчууддаа дуулгах сайхан мэдээ нь дотоодын цоо шинэ цахим тасалбар борлуулалтын платформ Portal.mn сайт нь “Mongol Khan” жүжгийн тасалбар борлуулалт дээр хамтран ажиллаж байгаа ба та бүхэн уг сайтаар дамжин үндсэн үнээр худалдан авах боломжтойг дуулгая. 

Portal.mn платформ нь зах зээлд нэвтрээд удаагүй байгаа ч одоогоор Rokitbay “Пуужин Баяраа” тоглолт, Night Train, МУГЖ Б.Сарантуяа, ARA Festival, “Амьдрахуй” драмыг жүжиг зэрэг тоглолтуудын тасалбар борлуулалтыг амжилттай хийгээд байгаагаас гадна өөрсдийн платформын шинэлэг шийдэл бүхий үйлчилгээнүүдийг гаргаж хэрэглэгчдэд нэвтрүүлээд байга аж. 

Түүнчлэн та бүхэн Portal.mn рүү ороод тасалбар авахдаа дотоодын бүхий л төлбөрийн хэрэгслүүд болох QPay, Socialpay, TDB Britto card болон бусад банкны Visa, Mastercard зэргээр гүйлгээгээ хийж болохоос гадна MCredit, Simple, Monpay, Hipay зэрэг зээлийн аппликейшн ашиглан хуваан төлж эсвэл зээлээр авах боломжтой. Мөн та сайт дээрх хуваариас өөр өдрийн суудал захиалах бол тухайн платформын албан ёсны сувгууд руу холбогдож тасалбараа авч болох юм байна. 

Тасалбар захиалах холбоос: Portal.mn 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10