Dark Light
Нийгэм | 2024-10-09

Гөлөгсайханы ухуулагчийн гөлөг муухай уур

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуулийн 20-р тойрогт нэр дэвшигч Болдын Гөлөгсайхан гэдэг хүний ухуулагч Түгжил Сүхээ хэмээх Г.Гансүх гэдэг хүн МАН-ын дэмжигчийн биед хутга мэс барин халдсан хэрэг гарлаа. Гөлөгсайхан биш гөлөг муухай үйлдэл болсон  байна. Яг түүн шиг гэдэг чухам Түгжил шиг иргэн М-ийн  гар, цээжийг хутгалсан байна. Дарьгангын уудам талд биш Дарьганга буудал дотор багын найзаа хутгалсан хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Уг сэдэл нь улс төр. Газрын наймааг шүүмжилж, олон нийтийн сүлжээгээр ярилаа гэж хутга шүүрч, мэс далайсан юм байна. 

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Хосбаяр МАН-ыг дэмжигчдийг айлгаж ичээ гэдэг аман даалгавар өгснийг Б.Гөлөгсайханы ухуулагч Г.Гансүх гөлөг муухайгаар гүйцэлдүүлж яваад хэтрүүлж, хэлний үзүүрээр биш хутганы үзүүрээр өрсөлдөгч намынхаа дэмжигчид халдсан байна. Цалингийн зээл авах гэхэд нь өөр намыг дэмжлээ гэж хөөдөг, өрсөлдөгчийн уулзалтанд очсон гэж хамаатныг нь халдаг гэх мэт домгийн биш догшин шувуу үргэсэн Монгол сонгуулийн солиорол ид үргэлжилж байна.

Орон нутгийн сонгуулийн шок, шог мэдээний цуврал үргэлжилж байна. Бид заавал шоглох гээд байгаа юм биш бидэнд зайлшгүй шок баримтууд зай завсаргүй ирсээр байгаа юм. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын Б.Мөнхболдын сайхан биш муухай баримтуудаас танилцуулъя. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00