Dark Light
Нийгэм | 2024-10-09

Крис Бишоп: Трансжендер тамирчдын удирдамжийг өөрчлөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн Парисын Олимпын үеэр эмэгтэй тамирчдын эрхийг үл ойшоож, эрх тэгш, аюулгүй байдлыг зөрчсөн гэх шүүмжлэлийн дараа Шинэ Зеландийн Спортын Сайд трансжендер тамирчдыг спортын тэмцээнд оролцуулах улсынхаа удирдамжийг дахин хянаж үзэхийг уриаллаа.

Спортын Сайд Крис Бишоп өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, “Трансжендер тамирчид  сонирхогчийн түвшинд өөрсдийн тодорхойлж буй хүйсээрээ өрсөлдөж болно. Ингэхдээ тэд өөрсдийн хүйсийг батлах шаардлагагүй байхаар удирдамжийг шинэчлэхийг хүсэж байна. Трансжендер хүмүүс олон нийтийн спортын тэмцээнд оролцох боломжтой байх нь чухал.

Гэхдээ мэдээж, ингэж оролцохдоо барилдах тамирчны биеийн хувьд шударга, аюулгүй байдлыг хангах тал дээр нарийн төвөгтэй асуудлууд бий. Олон нийтийн спортын тэмцээнд зөвхөн олон талт байдал, тэгш оролцуулах тал дээр анхаарахаас илүүтэй, бас шударга, аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй байна” гэв.

Шинэ Зеландаас олимпод оролцсон тавь гаруй тамирчдаас нээлттэй захидал хүлээж авснаасаа хойш сар гараны дараа сайд энэхүү мэдэгдлийг хийж байгаа бөгөөд мөн эмч нар, спортын удирдах албаныхан ч удирдамжаа дахин хянаж үзэхийг анхааруулсан байна.

Эх сурвалж: reuters.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00