Dark Light
Нийгэм | 2024-10-09

АНУ-ын сонгуулийн үеэр “террорист халдлага” хийхээр төлөвлөж байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын сонгуулийн өдөр “террорист халдлага” хийхээр төлөвлөж байсан Афган эрийг баривчилсан хэмээн АНУ-ын Хууль Зүйн Яамнаас мягмар гарагт мэдэгдэв.

27 настай Насир Ахмад Тавхеди хэмээх уг залуу нь 2021 онд АНУ-д цагаачлалын тусгай визээр орж ирснээсээ хойш Оклахома хотод амьдарч байжээ. Тэрээр Исламын Улсын нэрээр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байна.

Түүний АНУ-д орж ирсэн тусгай виз нь жилд 50 хүртэлх хүнд олгогддог бөгөөд АНУ-ын цэргийн хүчинтэй хамтран ажиллаж байсан эсвэл Ирак, Афганистанд хэлмэрч, орчуулагчаар төлөөлөгчийн газрын тэргүүний дор ажиллаж байсан хүмүүст л олгогдсон аж.

Тавхеди нь Афганистанд хэлмэрч, орчуулагчаар ажиллаж байсан эсэх талаар Хууль Зүйн яамнаас мэдээлэл өгөөгүй.

Өнгөрөгч даваа гарагт, Тавхеди хамтран халдлага үйлдэхээр зэхэж байсан хүргэн ахтайгаа хоёр AK-47  буу болон тэсрэх сум худалдаж авахаар завдаж байхдаа АНУ-ын Тагнуулын албаныханд баригдсан.

Баривчлагдсаныхаа дараа тэрээр олон хүн цугларсан газарт халдлага үйлдэж, хүргэн ахтайгаа хамт амиа золиослон үхэхээр төлөвлөж байсан тухайгаа хэлсэн байна.

Эх сурвалж: reuters.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00