Dark Light
Нийгэм | 2024-10-09

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Чингэлтэй дүүрэгт үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс 2030 он гэхэд “Тэрбум мод” тарьж ургуулахаар төлөвлөн зарлаж орон даяар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа билээ.

Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн 2021 оны аравдугаар сард албан ёсоор эхэлснээс хойш аймаг, сум, дүүргүүд, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих ажилд идэвхтэй оролцохоо илэрхийлэн нэгдсээр байна.

Тус хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүрэг "Сая модтой Чингэлтэй" аяныг өрнүүлж дүүргийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд дүүргийн ИТХ-ын Ажлын алба дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв”–ийн орчимд мод тарилаа.

Мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10