Dark Light
Нийгэм | 2024-10-09

Шинжлэх ухааны үндэслэлтэй атар газар эзэмшсэний 65 жилийн ой тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй атар газар эзэмшсэний 65 жилийн ой тохиож байна.  Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших 2 жилийн үр дүнгээ танилцууллаа. Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаатай танилцан, бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний худалдан авалт хийх боломжтой юм.

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын гадна талбайд хүүхэд багачууддаа зориулсан амарч тоглох тоглоомын хэсэг, амтат сайхан хоол, халуун уух зүйлс болон “Галтай цирк”, “Тэнцвэрийн үзүүлбэр” хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Үдшийн арга хэмжээнд Никитон, Люмино, Соёмбо хамтлаг,  Foux, Big Gee зэрэг олон, олон хамтлаг дуучид дуугаа өргөнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10