Dark Light
Нийгэм | 2024-10-11

3 утас хулгайлсан 15 настай М гэгчийг олж тогтоон, шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн гадна сурагчдын цүнхнээс эд зүйлс хулгайлж буй бичлэг нийтлэгдсэн. 

Дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн гадна талбайд зогсож байсан хүүхдүүдийн дундаас гурван хүүхдийн халааснаас “I phone”, “Samsung” маркийн гар утсыг 15 настай М гэгч нь уг гэмт хэргийг үйлдсэнийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар та бүхнийг хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хүүхдэдээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10