Dark Light
Нийгэм | 2024-10-11

Л.Сосорбарам Абу Дабигаас мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн аравдугаар сарын 11-13-нд болж байна. “Парис-2024” олимпын наадмаас хойшхи анхны Их дуулгын дэвжээнд 29 орны 69 эмэгтэй, 150 эрэгтэй, нийт 219 жүдоч өрсөлдөж байгаа бол манай улсаас Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар хүч үзэж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам  мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр шигшээ барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс зодоглож буй Б.Хорлоодойд нэмэлт цагт ялагдсан юм. Энэ жинд АНЭУ-ын бөх алт, Монголын жүдоч мөнгөн медаль хүртсэн бол Унгар, Францын бөхчүүд хүрэл медалийн тавцанд гарав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10