Dark Light
Нийгэм | 2024-10-15

Хиймэл оюун ухаан ашиглаж цахим гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ур чадвараа сорив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран орчин үеийн дэвшилтэт "Хиймэл оюун ухаан" ашиглан үйлдэгдсэн цахим гэмт хэргийг илрүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой сорилго тэмцээнийг өнөөдөр /2024.10.15/ зохион байгууллаа.  

Тэмцээнд 7 дүүргийн цагдаагийн газрын, 15 хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн 64 алба хаагчид мэдлэг, ур чадвараа сорин 6 үе шаттай даалгаврыг амжилттай биелүүллээ.  

Тэргүүн байранд: Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, 

Дэд байранд: Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн баг, хамт олон тус тус шалгарсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10