Dark Light
Нийгэм | 2024-10-16

Дайныг эсэргүүцэн зураг зурсан охины аав шоронгоос суллагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Охин нь Украин дахь Оросын цэргийн ажиллагааг шүүмжилсэн зураг зурсан учраас цэргийнхний нэр хүндийг гутаасан хэргээр ял шийтгүүлсэн орос эр 22 сар хоригдсоныхоо дараа шоронгоос суллагдлаа гэж улс төрийн хоригдлуудыг ажигладаг бүлгэмээс мягмар гарагт мэдэгдлээ.

2023 оны гуравдугаар сард Алексей Москалиу хэмээх уг эр нийгмийн сүлжээнд тавьсан нийтлэлийнхээ улмаас баривчлагдсан. Түүний нийтлэлд тухайн үед 13 настай байсан охиных нь сургууль дээрээ цэргийн үйл ажиллагааг эсэргүүцэн зурсан зураг байсан нь эрх баригчдын анхаарлыг татсан байна.

Ийнхүү Москалиу хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр шоронгоос оргосон ч нэг өдрийн дараа Беларусын нутаг дэвсгэр дээр баригдаж, Орос руу буцаан хүргэгджээ. Шүүхээс хожим нь түүний ялыг нэг жил арван сар болгон хөнгөлсөн байна.

Тэрээр суллагдсаныхаа дараа шоронгийн нөхцөл байдлын тухай ярихдаа, “Би нүцгэн бие дээрээ майк болон энэ нимгэн цамц л өмсдөг байсан. Шоронд хархтай, бас хөлдөхөөр хүйтэн юм билээ. Үгээр ч дүрслэхийн аргагүй. Бид 16 цагийн турш хөл дээрээ зогсох ёстой. Учир нь өглөө орыг ханатай бэхэлчихдэг тул бидэнд хэвтэх боломж байдаггүй. Бас төмөр сандал маш хүйтэн учраас суух ч аргагүй” хэмээжээ.

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10