Dark Light
Нийгэм | 2024-10-16

Э.Цэндбаатар: Тулааны өмнө Монгол хоолоо идлээ. Маргааш бяртай босч ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУГТ Э.Цэндбаатар маргааш Плант ситигийн ProBox TV Events Center-т Фрэнси Фортунато Саятай тулалдана. Тэд супер өдний жин буюу 59 кг-д тулалдах юм. Э.Цэндбаатар 10 дараалан ялахдаа 5-ыг нокаутаар авсан. Харин түүний өрсөлдөгч Фрэнси Фортунато Сая 15 ялалт, 1 ялагдалтай тулаанч. 11 тулаанд нокаутаар ялж байжээ. Э.Цэндбаатарын хувьд 163 см өндөр бол түүний өрсөлдөгч 178 см буюу түүнээс 15 см-аар өндөр. 

Тулааныхаа талаар Э.Цэндбаатар “Жингээ 59 кг дээр нойлолсон. Тоглолтын өмнө Монгол хоолоо идлээ. Дэлхийн олон орны хоол идэж үзсэн. Монгол хоолыг минь гүйцэх газар үгүй. Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 17-ны 19:00 цагаас тоглоно. Ямар ч байсан фэйсбүүкдээ үзэх линк тавьсан. Үнэгүй үзэх боломжтой. Маргааш гэхэд би бяртай босч ирнэ байх аа. WBE-ийн аваргын бүсний төлөө тоглож, бүх зүйлээ гаргах болно. Тэр бүсээ монголдоо аваачихыг хүсэж байна” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10