Dark Light
Нийгэм | 2024-10-16

АНУ Хятадаас хоёр хулсны баавгай авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мягмар гарагт, Америкийн Нэгдсэн Улс хоёр аварга хулсны баавгайг Хятадаас амжилттай тээвэрлэн авчирсан байна. Пандануудыг Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужаас Америкын Вашингтонд хүргэхийн тулд ойролцоогоор 19 цаг нисжээ.

Онгоцны  буудлаас хулсны баавгайнуудыг ачааны машинд ачин, Смитсонионы үндэсний амьтны хүрээлэн болон Байгаль хамгаалах биологийн хүрээлэн рүү илгээв. Олон улсын аварга хулсны баавгайг хамгаалах хамтын ажиллагааны хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд уг гурван настай хулсны баавгайнууд амьтны хүрээлэнд шинэ гэртэй болох юм.

Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, стандарт журмын дагуу хулсны баавгайг дор хаяж 30 хоногийн турш хөл хорио тогтоон тусгаарлах аж. Ийнхүү Хятад улс энэ жил хоёр дахь удаагаа АНУ руу аварга хулсны баавгай илгээсэн байна.

Эх сурвалж: Xinhua News


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10