Dark Light
Нийгэм | 2024-10-24

Элчин сайд Монгол-Японы соёлын харилцаа 50 жилийн эрдэм шинжилгээний хуралд оролцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Элчин сайд М.Игавахара "Монгол-Японы соёлын харилцаа: 50 жил" эрдэм шинжилгээний хуралд оролцов.

10-р сарын 22-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнд зохион байгуулагдсан "Монгол-Японы соёлын харилцаа: 50 жил" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцов. Элчин сайд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Энэ жил байгуулагдаад 50 жилийн ойтойгоо золгож буй соёлын солилцооны протокол нь тогтолцооны ялгаатай байдлын улмаас удаан хугацаанд хязгаарлагдаж байсан хоёр орны харилцаанд шинэ үүд хаалгыг нээж, харилцаа өрнөж, өнөөгийн иргэд хоорондын идэвхтэй харилцааг бий болоход чухал түрхэц болсон билээ. Өнөөгийн хоёр орны найрсаг харилцааны үндсийг цогцлоон бүтээж ирсэн ахмад үеийн хөдөлмөр зүтгэлд талархахгүй байхын аргагүй юм." гэж дурдав. 

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Япон, Монголын соёлын харилцааны талаар түүх, поп соёл зэрэг олон салбарын судалгааны илтгэлийг танилцуулж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10